"Сэтгүүлч" клуб

“Сэтгүүлч клуб”-ын эрхэм зорилго: Онолыг практиктай холбох, Сургуулийнхаа сэтгүүлзүйн салбарыг өргөжүүлэх, Оюутнуудын идэвхи болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.

“Сэтгүүлч клуб” анх 2007 оны 10 сарын 01 нд Сэтгүүлзүйн тэнхимийн багш нарын санаачлагаар сургуулийнхаа 15 жилийн ойгоор үүсгэн байгуулагдсан. Тус клуб нь “Эрдмээр жигүүрлэсэн 15 жил”, “Хүн худалдаалах гэмт хэрэг”, “Миний Монголын Ирээдүй”, “Харийнхны нөлөөл Монголд”,  зэрэг сэдвүүдээр эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, сэтгүүлзүйн багш нар шүүж, шалгарсан бүтээлүүдийг өдөр тутмын сонин болон сургуулийн хэвлэлүүдэд нийтлүүлэн анхны үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.  Тус клуб нь онц үйл явдал, сургуулийн эргэн тойрон дахь мэдээ мэдээллийг нэгтгэсэн  Сайн уу? сонинг эрхлэн гаргадаг. Сэтгүүл зүйн III  ангийн оюутнууд сониноороо дамжуулан нийт оюутан залуус,  багш ажилчиддаа цаг алдалгүй шинэ соргог мэдээ мэдээллийг хүргэдэг нь ирээдүйн ган үзэгт-гавьяат сэтгүүлч болох үүд хаалгыг нь нээж өгдөг юм.

        Нийгмийн цаг хугацаа өдрөөс өдөрт хурдсаж байгаа энэ цаг үед урлаг, спорт сэтгүүл зүйн салбарын нэр бүхий зочин профессоруудыг урьж оролцуулан, тэдэнтэй санал бодлоо солилцон үлгэр дууриалал авч, чөлөөт ярилцлага, лекцүүдийг байнга зохион байгуулсаар ирлээ. Сэтгүүлч клуб”-ын зочдоор МУГЖ С. Жавхлан, NTV Телевизийн Сайн уу ток шоуг үндэслэгч Нандиа, Макс продакшны жүжигчин Алдар, загвар өмсөгч Туяамаа, Дуучин Нара, мөрөөдлийн театрын жүжигчин Дөлгөөн , Болд, Ганбаатар нарын залуу үеийн төлөөлөл болсон урлаг соёлын зүтгэлтнүүд оролцож байсан юм.

 

2015-01-30