Солонгос хэлний салбар

              Солонгос хэлний салбар нь анх 1995 онд Ази хэлний тэнхимд харьяалагдан сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус салбарыг байгуулагдахад  Солонгос судлалын төвийн тэргүүн Б.Сумъяабаатар / Sc.D, профессор/, Солонгосын мэргэжилтэн багш Ким Ги Сон, Ким Жон Гү нар оюутнуудад солонгос хэлний хичээлийг мэргэжлийн өндөр түвшинд зааж сургасан нь сургалт явуулах анхны  алхамын эхлэл байсан юм.

2014-2015 оны хичээлийн жилд үндсэн багшаар С.Чулуунбат /докторант/, Л.Хандармаа /докторант/, Т.Хэрлэнтуяа /докторант/, С.Түвшинбаяр /докторант/, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын томилолтоор  ажиллаж байгаа Хуан Ян Хый зэрэг шилдэг залуу хамт олон бүрдэн сургалтын үйл ажиллагаагаа жигд сайн явуулж байна.  

Гадаад харилцаа өргөжин тэлж Солонгосын “Сүньчоньхян”, “Кёнвонь”, “Дангүг” зэрэг олон их дээд сургуулиудтай хамтран ажиллахын зэрэгцээ Ази номхон далайн орнуудын сайн дурын байгууллага /PAS/-тай хамтын ажиллагааны олон жилийн гэрээ байгуулж, жил бүр Солонгос хэлний зуны сургалтыг зохион явуулдаг нь оюутан суралцагсдад өндөр ач холбогдолтой, салбарын сургалтын чанар хийгээд суралцагсдын идэвх сонирхлыг дээшлүүлэхэд сайн нөлөө үзүүлдэг юм.

2014-2015 оны хичээлийн жилд бид солонгос хэл, орон судлалын иж бүрэн кабинетыг байгуулан тохижуулсан бөгөөд танхимийн сургалтын чанар, оюутнуудын идэвх оролцоог нэмэгдүүлж, тэгш хүртээмжтэй сургалт явуулахын тулд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, DVD, CD, проектор ашиглан, Солонгосын “SKY” гурван сургууль гэгддэг Сөүл /Seoul University/, Корё /Korеа University/, Ионсей /Yonsei University/ зэрэг их сургуулиудын ном сурах бичгээр хичээлээ заадаг. Цаашид Монголын оюутан залууст солонгос хэл, солонгосын соёлыг түгээн оюуны хөрөнгө оруулалт хийж,  Монгол Солонгос хоёр орны найрамдалт харилцаанд хувь нэмэр оруулан, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг удирдагч, боловсон хүчинг бэлтгэхийн төлөө хичээл чармайлт гарган ажиллаж байна.

Багшийн нэр, албан тушаалын зэрэглэл

Судалгааны ажлын чиглэл

Холбоо барих

Бүтээлийн жагсаалт

Л.Хандармаа

Докторант

солонгос хэлний багш

Монгол солонгос хэлний найруулга зүй

khandarmaal@usu.edu.mn

Дэлгэрэнгүй

Т.Хэрлэнтуяа

Докторант

солонгол хэлний багш

Монгол солонгос хэлний чимэх үгийн харьцуулах нь

kherlentuyat@usu.edu.mn

 

Дэлгэрэнгүй

С.Чулуунбат

Докторант

солонгос хэлний багш

Гуулин улсаас Монголд илгээсэн таван  бичиг

chuluunbats@usu.edu.mn

Дэлгэрэнгүй

2015-01-30