"Leaders" клуб

Илтгэх урлаг, парламентийн мэтгэлцээний  Leaders клуб нь  Гүн ухаан-Улс төр судлал мэргэжлийн үе үеийн төгсөгчид нийт 800 гаруй оюутан залуусыг клубийн  сургалт үйл ажиллагаанд оролцуулан 2000 оноос өдгөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ. Клуб нь өөрийгөө хөгжүүлэх боломжийг эрэлхийлсэн бүх оюутан залууст нээлттэйгээр хамруулан илтгэх урлаг парламентийн мэтгэлцээний чиглэлээр оюутан залуусыг хөгжүүлэх, тэмцээн уралдаан зохион байгуулах, улс-нийслэл, дүүргийн чанартай тэмцээн уралдаанд оролцох боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажилдаг.

 

Клубийн зохион байгуулалт нь тэргүүн 1, дэд тэргүүн 1, нарийн бичиг 1,  удирдах зөвлөл 9, гишүүд гэсэн бүрэлдэхүүнтэй. Одоогийн тэргүүнээр ГУУТ-3 Ө. Эрдэнэтунгалаг, дэд тэргүүнээр ТЗУ-3А. Мөнхтогтох, нарийн бичиг ГУУТ-2 Ц. Цацрал, удирдах зөвлөлд ГУУТ-3 Г. Буянжаргал,С. Болормаа, ГУУТ-2 Ц. Саранзаяа, ТЗУ-3 Э. Сумъяабазар,Э. Соронзонболд, Ц.Чогийжанцан, ТЗУ-2 Юндэн, Сэтгүүл-2 Сүрэн  гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

 

Зорилго: Оюутан залуусын үзэл бодлоо зөв илэрхийлж, логик сэтгэлгээ, илтгэх ур чадварыг хөгжүүлэх замаар харилцан бие биенээсээ суралцах боломжийг олгоход оршино.

 

 

2015-01-30