Менежер клуб

Менежер клуб нь 2011 онд байгуулагдсан бөгөөд оюутан залуусын бүтээлч санаа, өөрийгөө хөгжүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжлийн болон танин мэдэхүйн төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулах, хүмүүнлэгийн үйлст нэгдэх үйл ажиллагаа явуулдаг юм.
Клубын зорилго: Төрийн захиргааны чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусын чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, удирдан зохион байгуулах авьяас чадварыг хөгжүүлж, судалгаа шинжилгээний ажлыг дэмжин туслах замаар мэргэжлийн чиглэлийн зарим дадлага туршлагыг эзэмшүүлж эх оронч сэтгэлгээг бий болгоход оршино.

Улаанбаатар хот байгуулагдсаны 373 жилийн ой угтаж БЗД-ийн 5-р хороотой хамтран их цэвэрлэгээний ажил зохион байгуулж ТЗУ-ын мэргэжлийн ангийн 200 гаруй оюутныг хамруулан ажиллаж мөн БЗД-ийн 5-р хорооны асарч туслах хүнгүй 7 ахмад настныг сонгож ТЗУ-ын мэргэжлийн ангийн оюутнууд сар бүр анги ангиараа хүнс, хэрэглээний бараа, ахуйн туслалцаа үзүүлж байгаа нь хүмүүнлэгийн үйлс идэвх санаачлагатай оролцож байгаа явдал юм.  Энэхүү ажил 2 жил үргэлжилж байгаа бөгөөд тэдний ажлыг үнэлж БЗД-ийн 5-р хорооноос “Хүмүүнлэгийн элч” хамт олноор өргөмжилсөн юм.

 

Клубын эрдэм судлалын чиглэлээр доктор С.Туул багш ажилладаг бөгөөд мэргэжлийн ангийн оюутнуудад судалгааны ажлын арга зүйн мэдлэг олгож, чиглүүлж өгснөөр нилээдгүй амжилтыг гаргасан байна. Амжилтууд хэсгээс дурдвал:

  • 2012 онд МУБИС, ҮХЦ-ээс хамтран зохион байгуулсан “Бид эрх зүйн этгээд” тэмцээнд оролцож тэргүүн байр
  • 2013 онд ШУТИС-ийн КТМС-иас зохион байгуулсан “Төрийн албаны шинэтгэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хуралд ТЗУ-4Б анги Б.Болортунгалаг “Авилгаас ангид байж төрийн албыг шинэчлэх нь” сэдвээр 2-р байр, ТЗУ-4А анги Б.Батням “Бюрократ, төрийн удирдлагын шинэчлэлд нөлөөлөх нь” сэдвээр тусгай байр
  • 2014 онд ШУТИС-ийн КТМС-иас зохион байгуулсан Их дээд сургуулиудын “Төрийн захиргааны менежмент” чиглэлээр суралцагч оюутны эрдэм шинжилгээний бага хуралд ТЗУ-4Б курсын оюутан Э.Даваадалай “Нэг цонхны үйлчилгээгээр төрийн үйлчилгээг хүргэх нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлж “Гутгаар” байр гэх мэт амжилтуудыг дурдаж болох юм. 

 

Менежер клуб нь нь олон нийтийн арга хэмжээг сар бүр тогтмол зохион байгуулдагаас гадна сургуулийн хэмжээнд танин мэдэхүйн “Оюуны цамхаг”, мэргэжил сурталчлах аяны хүрээнд "АХА", "Центавтр" зэрэг тэмцээнүүдийг мэргэжлийн багш нараар удирдуулан уламжлал болгон зохион байгуулсаар ирлээ.

2015-01-30