Монгол хэл, утга соёлын тэнхим

                Тэнхимийн үүсэл хөгжил. Тус тэнхим нь ШУБ-ын 1992 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн №109 тоот тушаалаар Технологийн дээд сургууль анх байгуулагдахад Ази судлалын салбарын хөтөлбөрт хэл шинжлэл, уран зохиолын чиглэлийн хичээл тусгагдсанаар тус тэнхимийн үйл ажиллагаа эхэлсэн. Улмаар сургууль 1996 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 259/А-184 тоот захирамжаар Улаанбаатарын Их Сургууль болж өргөжихөд, Хэл зохиолын факультет байгуулагдаж, гадаад хэлний чиглэлийн хөтөлбөрт хэл шинжлэл, уран зохиолын мэргэшсэн судлаачийг хавсран бэлтгэж байв. 2002 оны 01 сарын 02-ны өдрийн тушаалаар Хэл зохиолын факультетийн харьяанд Монгол хэл, уран зохиолын тэнхим байгуулагдаж, 2003 оны хичээлийн жилээс эхлэн тусгай хөтөлбөрөөр элсэлт авч, сургалт, судалгааны үйл ажиллагаа өргөжиж ирсэн байна. Тухайлбал 2003 оноос “Утга зохиол судлал, шүүмж”, 2005 оноос “Сэтгүүл зүй”, 2009 оноос “Монгол хэл-Эх бичиг судлал” хөтөлбөрөөр тус тус сургалтын үйл ажиллагаа эрхэлж ирсэн болно. 2003 оноос тус тэнхимийн эрхлэгчээр доктор (Ph.D), профессор Г.Билгүүдэй ажиллаж, сургалтын үйл ажиллагааг удирдлагаар ханган ажиллаж байна.

         Тэнхимийн эрхэм зорилго. Улаанбаатарын Их Сургуулийн Монгол судлалын тэнхим нь холбогдох хөтөлбөрөөр сургалт эрхэлж, оюутан сурагчдад онолын мэдлэг эзэмшүүлж, дэлхийн жишиг, шаардлагыг хангасан, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, нийгмийн салбарт биеэ даан болон багаар ажиллах чадвартай, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, тухайн чиглэлээр тэргүүлэх зэргийн мэргэшсэн судлаач бэлтгэхэд анхааран ажиллана. 

        Хөтөлбөрт ажлууд. Улаанбаатарын Их сургуулийн Монгол судлалын тэнхим нь оюутны сургалт, судалгааны ажлыг сайжруулах, мэргэшүүлэх зорилгоор их, дээд сургуулиудын оюутны дунд “Герасимовичийн семинар” эрдэм шинжилгээний хурал, Ж.Бямбаагийн нэрэмжит эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хөтөлбөрийн онцлогтой уялдуулан уран зохиол, яруу найргийн Дугуйлан ажиллуулах, мэргэжлийн бусад байгууллагатай хамтран яруу найргийн наадам зохион байгуулах, зэрэг уламжлалт үйл ажиллагаа зохион байгуулдаг. Аман зохиол, нутгийн аялгуу судлалын багш, оюутны хээрийн шинжилгээний ажлыг зохион байгуулж, эрдэм шинжилгээний тайланг хэлэлцүүлж, судалгаа шинжилгээний эх хэрэглэхүүнээр хангахад анхааран ажиллаж байна. Мөн 2005 оноос эхлэн “Хэл бичиг, утга соёл” мэргэжлийн эрдэм шинжилгээний бичгийг тогтмол эрхлэн, хэвлэлд бэлтгэж байна.

      Хамт олны танилцуулга. Тус тэнхим нь 12 үндсэн багш, 2 зөвлөх профессор, 4 гэрээт багш, 1 туслах багштайгаар, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын үйл ажиллагааг эрхэлж байна.

 

Багшийн нэр, албан тушаалын зэрэглэл

Судалгааны ажлын чиглэл

Холбоо барих

Бүтээлийн жагсаалт

С.Байгалсайхан

Доктор (Sc.D), профессор     

Монголын орчин үеийн уран зохиолын онол, түүх

 

 

дэлгэрэнгүй

Ц.Эрдэнэбат 

  Доктор (Ph.D),  профессор

Монгол хэлний үгийн сан, утга судлал

 

дэлгэрэнгүй

Тэнхимийн эрхлэгч Г.Билгүүдэй 

 Доктор (Ph.D), дэд  профессор        

“Монголын нууц товчоо” судлал, Харьцуулсан аман зохиол судлал

 

bilguudeig@usu.edu.mn

дэлгэрэнгүй

Зөвлөх багш

Д.Цэдэв 

    Доктор (Sc.D), проф             

1920-1930 хэдэн оны монголын уран зохиолын төлөөлөгчдийн эх бичгийн судлал

 

дэлгэрэнгүй

Зөвлөх багш Ч.Давгадорж

 Доктор (Ph.D), проф

XX зууны Монголын уран зохиолын түүх, онол, шүүмжлэл

 

дэлгэрэнгүй

А.Мөнх-Оргил

 Доктор (Ph.D), дэд профессор, багш

Монголын орчин үеийн уран зохиолын түүх, 1980 хэдэн оны уран зохолын түүхийн судлал

monkh-orgila@usu.edu.mn

дэлгэрэнгүй

Х.Сүглэгмаа

 Доктор (Ph.D), дэд профессор

Монголын эртний уран зохиолын судлал, Төвд хэлт уран зохолын судлал

 

sugleg_mgl@yahoo.com

дэлгэрэнгүй

Ш. Баттөр

Доктор (Ph.D), багш

Монголын орчин үеийн уран зохиолын түүх, 1980, 1990-ээд оны үеийн реалист бус уран зохиол

 

battorsh@usu.edu.mn

дэлгэрэнгүй

Л.Халиун

Доктор (Ph.D), багш

Монголын түүхэн сурвалжуудын харьцуулсан судалгаа, Төвд судлал

 

khaliunl@usu.edu.mn

дэлгэрэнгүй

Х.Номлосаран

 /докторант/  ахлах багш          

Монгол хэл бичиг, сурвалжийн судлал

 

nomlosarankh@usu.edu.mn

дэлгэрэнгүй

Э.Батжавхлан

/докторант/  ахлах багш                      

XX зууны эхэн үеийн Монгол, Хятадын уран зохиолын харилцаа холбоо

 

batjavkhlan@yahoo.com

дэлгэрэнгүй

Н.Ичинноров

 /докторант/    багш                 

Уран зохиол, Хэл шинжлэл

 

ichinnorovn@usu.edu.mn

дэлгэрэнгүй

М.Оюунбилэг

 /докторант/ багш                     

Сэтгүүлзүйн онол, практикын судлал

 

oyunbiligm@usu.edu.mn

дэлгэрэнгүй

Д.Одончимэг  

/докторант/  багш                     

Тогтмол хэвлэл

 

odonchimegd@usu.edu.mn

дэлгэрэнгүй

Д.Наранцацралт

/магистр/

 

Denna_137@yahoo.com

 

дэлгэрэнгүй

 Монгол судлалын тэнхимийн боловсон хүчин олон улсын болон дотоодын сургалт, эрдэм шинжилгээний тодорхой ажилд бие даан болон хамтран оролцож, олон улсын дадлага туршлагаас үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, орчин үеийн чиг хандлагатай уялдуулан ажиллаж байгаа болно. Тэнхимийн үйл ажиллагаа нь танхимын сургалт, эрдэм шинжилгээний суурь болон хавсарга судалгаа, түүний үр дүнг хэвлүүлэн нийтийн хүртээл болгох, тодорхой чиглэлээр асуудал дэвшүүлсэн эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах зэрэг үндсэн хэлбэрээр хэрэгжиж байна. Гадаа харилцааны хувьд БНХАУ-ын Бээжингийн Төвийн Үндэстний Их Сургууль, Ланьжоугийн Баруун Хойтын Үндэстний Их Сургууль, Хөхнуурын Их Сургууль, Хөх хотын Их Сургууль, Хөх хотын Багшийн Их Сургууль, ОХУ-ын Санкт-Петербургийн Их Сургууль, Буриадын Их Сургууль, Японы Осакагийн Их Сургууль зэрэг сургууль, мөн холбогдох эрдэм шинжилгээний байгууллагуудтай сургалт болон судалгааны тодорхой төвшинд хамтран ажиллаж байна.

 

 

2015-01-30