МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ЭКОТЕХНОЛОГИ

/Шинжлэх ухаан технологи-инноваци үйлдвэрлэл/

 Олон улсын эрдэм шинжилгээний хурлын удирдамж

“Монголын уламжлалт эко технологийн/шинжлэх ухаан технологи-инноваци үйлдвэрлэл/ олон улсын эрдэм шинжилгээний хуралд та бүхнийг оролцохыг урьж байна.

Зохион байгуулагдах газар:Улаанбаатарын Их Сургууль, Монгол улс. Улаанбаатар -51, Баянзүрх дүүрэг 5-р хороо, Шуудангийн хайрцаг 167.

Хугацаа: 2016 оны5-р сарын 26, 27-нд

 

 

Хурлын зорилго:

 

Монголын дээдэс, мэргэдийн ур ухаан, нөр хөдөлмөр, мэдлэг чадвараар  бүтээгдэж, дэлхийд алдаршиж байсан аугаа технологийн оюуны өндөр багтаамж бүхий урлахуй эрдмийн өвөрмөц аргуудаас судалж, өнөөдрийн мэргэжлийн чиглэлүүдээр санал солилцон, эх орны байгалийн олон талт судалгаанд суурилсан үндэсний дэвшилтэт нано, бионанотехнологийг бүтээх, инновацийн тогтолцоог хөгжүүлэхэд хурлын зорилго оршино.

Зохион байгуулагч байгууллага:Улаанбаатарын Их Сургуулийн Технологийн салбар

      I.  Илтгэлийн чиглэлүүд:

 1.  Эртний Монголчуудын хүнс тэжээлийн түүхий эд, хувцаслалт ба хооллолтын өвөрмөц онцлог, ахуй амьжиргааны олон талт технологийн мэдлэгийн сан хөмрөг, айл өрх бүрийн үйлдвэрлэл бүхэн Монголын уламжлалт технологийн суурь байсан нь орчин үеийн щинжлэх ухаан инновацийн үйлдвэрлэл хөгжих үндэс болох 

2.  Монгол орны байгалийн баялаг, ашигт  малтмал, мал амьтны гаралтай  түүхий эдийг боловсруулж, Оюуны өндөр багтаамжтай хэрэглээний төрөл бүрийн технологиор  дэлхийд алдарщиж байсан, Монголын суут мэргэдийн олон ухаанд нэвтэрсэн авьяас чадал, ажил бүтээлүүд

3.  Монголын уламжлалт анагаах ухааны үүсэл хөгжил, өнөө ба ирээдүй.Байгалийн эмийн (эрдэс, ургамал, мал амьтны гаралтай г.м) түүхий эдийг таньж  олборлох,  бэлтгэж боловсруулах, эм тангийн жор бүтээх, эм эмчилгээнд хэрэглэх зэрэг мэдлэг оюуны их сан хөмрөг бүтээсэн монголын уламжлалт  “Эко” технологийн онцгой өвөрмөц чанар, тэдгээрийн щинжлэх ухааны үндэслэл                                                                                                                                                

4. Уламжлалт эм ба хүнсний түүхий эдийг (номхотгох) боловсруулах, жор бүтээх орчин үеийн монгол технологи 

5. Орчин үед шинжлэх ухааны олон салбарууд,“Хүн судлал”-д ойртон нэгдэснээр эрүүлжүүлж дээд эрүүл мэндийн  анагаах ухаан XXI зуунд Монголоос эхэлж байгаа тухай

6. Өмнөх олон зуунуудад алдаршиж байсан монголын уламжлалт  технологийн байгалийн эмийн түүхий эд, эм бүтээх жор, эмчилгээний арга, оношилгоо бүхэн XXI зууны үндэсний дэвшилтэт нанотехнологийн суурь болж, дэлхийн шинжлэх ухаанд эко технологийн өвөрмөц чанаруудаараа тэргүүлэх шинжлэх ухааны үндэслэл болох

7. Шинжлэх ухаан – инноваци үйлдвэрлэл явуулах эх орны байгалийн түүхий эдийг (эрдэс, шавар, ургамал, мал, амьтны ба бусад) олборлож боловсруулах, тэдгээрийн гарал, үүсэл, бүтэц, найрлага(биогены, биологийн идэвхитэй элемент металлын үйлчлэл г.м) судалгаа.

 

 II  Үзэсгэлэн

 

Үзэсгэлэнд тавигдах бүтээлийг хурлаас 1 өдрийн өмнө Улаанбаатарын Их Сургуулийн Химийн тэнхимд хүлээн авч байршуулна.

 

 

Хамрах хүрээ:

 

ШУА-ийн хүрээлэн, байгууллагууд, уламжлалт анагаах ухааны эмнэлэг, эм зүйн салбарууд, улсын ба хувийн их, дээд сургуулиудын багш, судлаач, эрдэмтэд, эм тан бэлтгэдэг хувийн эмнэлэг, нэгж салбарын мэргэжилтэн судлаачид болон энэхүү чиглэлээр ажилладаг хувь хүмүүс, аж ахуй, нэгж байгууллагууд.

 

 

Дараахь өдрүүдэд:

 

2016 оны 4 сарын 1: Илтгэлийг бүрэн эхээр хүлээн авах

2016 оны 4 сарын 15: Комиссын Зөвшөөрсөн илтгэл ба ханын илтгэлүүдийн  хариуг мэдэгдэх

2016 оны 4 сарын 25: Ханын илтгэлийг хүлээн авах

 

 

Бүтээлд тавигдах шаардлага

 

·      Бүтээл нь  хураангуй, оршил, үндсэн материал, судалгааны арга зүй, үр дүн, хэлэлцүүлэг, дүгнэлт, ашигласан материал гэсэн бүтэцтэй байна.

·      Бүтээл нь  А4 хэмжээний цаасан дээр 12 pt үсгийн өндөртэй, “Arial” үсгийн фонтоор 1.5 мөрийн зайтай тохируулж, цаасын зүүн талаас -3см, баруун талаас -2см, дээд талаас -2.5 см, доод талаас – 2.5 см хэмжээтэйгээр бичигдсэн байна.

·         Хуудасны дугаарыг доод талын төв хэсэгт тавина.

·         Хүснэгт, зураг бүр нэртэй, дугаартай байна.

Хурлын хэл: монгол, англи, орос

 

 

Бүтээлийг хүлээх авах хаяг:

 

Н. Өлзийжаргал (Ph.D) Технологийн салбар, Химийн тэнхим,

Хаяг: ulziish@yahoo.com, ulziijargaln@usu.edu.mn

 

 

Хурлын талаар мэдээлэл:

 

Б. Мөнхцэцэг (Ph.D), Н. Өлзийжаргал (Ph.D) Технологийн салбар, Химийн тэнхим

Хаяг. munkhtsetsegb@usu.edu.mn  ulziijargaln@usu.edu.mn

О.Энх-Уянга (M.S)Технологийн салбар, Химийн тэнхим,

ouyanga2001@yahoo.co.uk, enkhuyangao@usu.edu.mn

Харилцах утас: 9915-7509, 9903-3054,  453538

 Факс:976-11-458327

 

Удирдамж боловсруулсан: Химийн тэнхим

2016-05-25