Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Гишүүн сургуулиудыг "Дээд боловсролын салбар дахь сургалт судалгааны хөгжлийн тулгамдсан асуудлууд" Эрдэм шинжилгээний бага хуралд 2016 оны 11-р сарын 08-ны өдөр хүрэлцэн ирэхийг урьж байна. БМИҮЗ-ийн үндсэн гишүүн "Улаанбаатар Эрдэм" их сургууль нь 20 жилийн ойн баярын хүрээнд БСШУСЯ, Монголын их дээд сургуулиудын консорциум, ХХИДСК-тай хамтран энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Тус эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн шинээр бүрдэж байгаа өнөөгийн нөхцөлд дүн шинжилгээ хийж, боловсрол шинжлэх ухааны тулгамдсан асуудлуудын шийдлийг хайх чиглэлд эрдэм судлаачдын санал бодлыг солилцуулах, төр засгийн үйл ажиллагаанд шаардлагатай санал зөвлөмжийг дэвшүүлэхэд оршино. Иймд Монгол улсын дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжилд оюуны үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа эрдэм судлаачид, БМИҮЗ-ийн гишүүн сургуулиудыг энэхүү үйл ажиллагаанд хамруулан оролцуулахыг хүсье.

2016-10-24