Компьютерийн сүлжээний улсын VI олимпиад болно

 Монгол улсын мэдээлэл харилцаа холбоо, технологийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор компьютерийн сүлжээний улсын анхдугаар олимпиадыг 2010 оноос эхлэн жил бүр их, дээд сургуулиудад суралцагч оюутнууд, 2015 оноос сүлжээний инженерүүдийн дунд зохион байгуулж ирсэн.  Энэ жил ерөнхий зохион байгуулагчаар төрийн өмчит Улаанбаатарын их сургуулийн Физик электроникийн тэнхим, ивээн тэтэгч байгуулгаар Нийслэлийн мэдээлэл технолгийн газар, ШУА, ООГФХ, Эмпасофт ХХК хамтран ажиллаж байна. Компьютерийн сүлжээний ур чадварын II тэмцээн болон Компьютерийн сүлжээний улсын VI олимпиадыг төрийн байгууллагууд дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлье. Нийт оролцогчиддоо амжилт хүсье.

Улаанбаатарын их сургуулийн Физик электроникийн тэнхимийн хамт олон

2016-04-14