Улаанбаатарын Их сургуулийн удирдах зөвлөлийг шинэчлэн байгууллаа.

2017 оны 01-р сарын 19 ны өдөр Улаанбаатарын Их сургуулийн Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулав. Удирдах зөвлөл нь нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд төрийн төлөөлөл 9, хамт олны төлөөлөл 6 хүнээс бүрдэж байна. Улаанбаатарын Их сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, орлогч даргаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба нар томилогдлоо.

2017-01-20