БСШУС-ын сайд Ж.Батсуурь Улаанбаатарын Их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

   2017 оны 2-р сарын 2 нд    БСШУС-н сайд Ж.Батсуурь, Төрийн өмчит Улаанбаатарын Их сургуулийн удирдах зөвлөлийн дарга ШУ-ны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч академич Г. Чулуунбаатар, төрийн албаны зөвлөлийн гишүүн С. Цэдэндамба, Удирдлагын академийн дэд захирал Ш. Батсүх  нар сургуулийн үйл ажиллагаатай танилцан,   Боловсролын талаар төрөөс баримталж буй бодлогын талаар сургуулийн удирдлагатай  санал бодлоо солилцов. Уулзалтын төгсгөлд   Археологийн музей  үзэж , Багш оюутны бүтээлийн дээжистэй танилцлаа. 

 

2017-02-02