Омега баг

Тус сургуулийн ФЭ-ийн тэнхимийн багш нарын санаачлагаар 2008 оноос “Омега” нэртэйгээр “ABU-Robocon Үндэсний робот”-ын тэмцээнд   жил бүр оролцож материаллаг бааз,  арвин мэдлэг туршлагыг хуримтлуулсан баг юм. “Омега” баг нь физик-электроникийн  мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад нээлттэй байдаг бөгөөд тэднийг үе тэнгийн найз нөхөдтэйгээ  хөл зэрэгцүүлэн алхаж оюун ухаан авьяас чадвараа уралдуулахад гүүр болж ирээдүйн инженерүүдийн бэлтгэн сургадаг. Тухайн багийн удирдагч багшаар Улаанбаатарын Их Сургуулийн ФЭ-ийн тэнхимийн багш Л.Бямбажаргал, Ж.Лут тэргүүлж, зөвлөх багшаар Ч. Дэчинпунцаг /Ph.D, профессор/, Л.Дорж /профессор/, А.Энхтүвшин /докторант/ , Б.Зандан, Б.Наранбат, С.Ууганбаатар  нарын багш нар ажиллаж байна.

“Омега” багийн Робокон тэмцээний амжилтуудаас дурдвал: ABU-robocon 2008  "Говиндаад хүрцгээе"  тэмцээнд 19 сургуулийн 27 багаас 18-р байр, ABU-robocon 2009  "Ялалтын бөмбөр рүү хамдаа аялцгаая" тэмцээнээс 16-р байр, ABU-robocon 2010  "Пирамид барьж робот хаан болцгооё" тэмцээнээс 14-р байр, ABU-robocon 2011  "Loy krathong"-Нөхөрлөлөөр аз жаргалыг гэрэлтүүлэхүй тэмцээнээс  6 байр, ABU-ROBOCON 2012 “Peng On Dai Gat” тэмцээнээс 5 байр, ABU-ROBOCON 2013 “The Green Planet” тэмцээнд 2 баг оролцуулан 15,16 р байр, Автомат роботын тэмцээн “2014 ХАВАР”ын тэмцээнд  Омега-1,  Омега-2 багуудыг  бэлтгэн  3 автомат робот зохион бүтээж  тэмцээний даалгаврыг амжилттай гүйцэтгэж 3 байр, Шилдэг дизайнтай робот зэрэг шагналуудыг хүртэн амжилтуудаа ахиулсаар иржээ. Мөн  хамгийн сүүлд “Сумо робот 2014”  анхны тэмцээнд Omega, Robomega, SOFMON багуудыг бэлтгэн оролцуулж  Robomega” баг 3 байранд оролцлоо.



2015-01-30