Төрийн сангийн зээл

Хэн хамрагдах вэ? Элсэлтийн ерөнхий шалгалтад 600 ба түүнээс дээш оноо авсан шинэ элсэгч, голч нь 2,8 ба түүнээс дээш дүнтэй суралцаж байгаа дараахь суралцагч:

1. Хагас өнчин суралцагч;

2. Малчин өрхийн суралцагч;

3. Өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч;

4. Гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагч хамрагдах боломжтой.

Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

- Өргөдөл;

- Төрсний гэрчилгээний хуулбар

- Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;

- Боловсролын үнэлгээний төвийн батламж;

- Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичиг;

- Үргэлжлүүлэн суралцагчийн дүнгийн тодорхойлолт;

- Эцэг, эхийн аль нэг нь нас барсны гэрчилгээний хуулбар /1-д заасан суралцагчийн хувьд/;

- Малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт /2-т заасан суралцагчийн хувьд/;

- харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт /3-т заасан суралцагчийн хувьд/;

- 2 жилээс доошгүй хугацаагаар гэрээт цэргийн алба хаасныг тодорхойлсон харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт /4-т заасан суралцагчийн хувьд/;

- зээлийг буцаан төлөхөө нотолсон баталгаа зэргийг тус тус бүрдүүлсэн байх шаардлагатай.

Жич: Сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийн гэрээг сунгана. Голч дүнгийн үзүүлэлтээр хасагдсан суралцагчдын оронд нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 2.8-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа тухайн сургуулийн суралцагчийг шинээр сонгон гэрээ хийнэ. Зээл авахыг хүссэн суралцагч нь материалаа бүрдүүлж есдүгээр сарын 1-ний дотор сургуульдаа өгнө. Энэ зээлийн санхүүжилт нь ангиасаа шалтгаалж 350-650 мянган төгрөгийн хооронд олгогдоно.

Сонгон шалгаруулалт: Хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулах ажлыг сургуулийн захирлын тушаалаар байгуулсан комисс хариуцан байгуулна. Комиссын бүрэлдэхүүнд тухайн сургуулийн болон оюутны асуудал хариуцсан ажилтан, оюутны байгууллага, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөллийг оруулна. Комисс нь төрийн буцалтгүй тусламжид хамрагдах элсэгч, суралцагчийг жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдөр багтаан шалгаруулж, дүгнэлтийг сургалтын төрийн санд хүргүүлнэ. Суралцагч нь сургалтын төлбөрийн зээлийг сургууль төгссөнөөс хойш таван жилийн дотор төлнө.

 

ТӨРИЙН САНГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ

Хэн хамрагдах вэ?

1.     Бүтэн өнчин суралцагч

2.     Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч (50% -с дээш хөдөлмөрийн чадвараа алдсан)

3.     Эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч (70%)

4.     Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагч

Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

v  Өргөдөл;

v  Төрсний гэрчилгээний хуулбар;

v  Эцэг эхийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хэрэв хөгжлийн бэрхшээлтэй тохиолдолд группын дэвтэрийн хуулбарууд;

v  Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;

v  Боловсролын үнэлгээний төвийн батламж;

v  Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичгийн хуулбар;

v  Үргэлжлүүлэн суралцагчдын дүнгийн тодорхойлолт;

v  Хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон холбогдох байгуулагын тодорхойлолт;

v  Өрхийн нэг гишүүнийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болохыг тогтоосон холбогдох байгуулагын тодорхойлолт;

v  Дээрх бичиг баримтыг нотлох харьяалах сум дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;

Жич: Суралцагч нь чөлөө авсан болон журамд заасан голч дүнгийн босгын шаардлага хангахгүй суралцсан тохиолдолд сургуулийн албан ёсны шийдвэр, саналыг үндэслэн гэрээг нь түдгэлзүүлж, санхүүжилтийг түр зогсооно.

2015-01-30