Түүхэн замнал

1043

Монгол Улсын Шинжлэх Ахааны академи өөрийн эрдэмтдийн  оюуны  чадавхи, эрдэм шинжилгээний  лабораториудын хүчин чадалд тулгуурлан шинжлэх ухааны залгамж үеэ бэлтгэхийэ тулд АНУ, Орос, Хятад, Англи зэрэг орнуудын судлаач-мэргэжилтэн бэлтгэдэг туршлагад үндэслэн, сургалт, судалгааны ажлыг үр бүтээлтэй  хослуулах зорилго бүхий дээд сургууль байгуулах хүсэлт тавьсныг Боловсролын сайд дэмжин 1992 оны 2 сарын 29-ний өдрийн 109 тоот тушаалаар Технологийн дээд сургуулийг байгуулах шийдвэр гаргасан билээ. Тус сургууль нь “Химийн технологи”, “Хэрэглээний  физик”, “Хэрэглээний математик, Мэдээлэлзүй” зэрэг чиглэлээр олимпиадад түрүүлсэн шилдэг хүүхдүүдийг элсүүлэн авч анхны сургалтаа эхлүүлж байв.

1993 оноос “Ази судлал”-ын мэргэжлээр оюутан нэмэн элсүүлж сургалтын үйл ажиллагааг өргөтгөв.

1995 онд тус сургууль дээр АНУ-ын Колорадогийн Их сургууль, ОХУ-ын Багшийн Их сургууль, Москвагийн Эрчим Хүчний Дээд сургууль(Техникийн Их сургууль)-ийн хамтарсан салбар сургуулийг тус тус нээн сургалт явуулж 2+2 хөтөлбөрийн хүрээнд авьяаслаг олон залуучуудад гадаадад хямд зардлаар боловсрол олох сайхан боломж нээж өгөв.

Шинжлэх ухаан боловсролын сайдын тушаал, Нийслэлийн засаг даргын захирамж (1996 оны 7 сарын 26 ны өдөр, дугаар 259/А-184)-аар Технологийн Дээд Сургуулийг Улаанбаатарын Их Сургууль болгон өргөтгөн зохион байгуулсан байна.

Улаанбаатарын Их сургуулийг БМИҮЗ-өөс магадлан итгэмжлэв.

Улаанбаатарын Их сургуулийг БМИҮЗ-өөс хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэв.


2010-2014 оны 6 сар хүртэл Засгийн газрын 2010 оны 01 сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Улаанбаатарын Их Сургуулийг МУИС-ийн харъяа Улаанбаатар сургууль болгон нэгтгэж бүрэлдэхүүн сургуулийн статусаар үйл ажиллагаагаар явуулж байв.

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 9 сарын 7-ны өдрийн тогтоолоор Төрийн өмчит “Улаанбаатарын Их сургууль”-ийг МУИС-ийн бүрэлдэхүүнээс салган бие даалган байгуулснаар сургалт, эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлж эхэлжээ.