МУИС-ийн Улаанбаатар сургуулийн багш, ажилчид төрийн дээд одон, медалиар шагнагдлаа

381

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эрхэмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр гардуулан өглөө.

~ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор: МУИС-ийн багш доктор /Ph.D/, профессор Х.Сүглэгмаа, МУИС-ийн багш П.Батзаяа (Волейболын ОУХМ)

~ Алтангадас одонгоор: Улаанбаатар сургуулийн багш Түүх, археологийн багш доктор (Ph.D), дэд профессор Т.Идэрхангай, Улаанбаатар сургуулийн Бичиг хэргийн ажилтан Б.Лхам-Эрдэнэ

~ Хөдөлмөрийн хүндэт медалиар: МУИС-ийн Солонгос хэлний багш доктор (Ph.D) С.Чулуунбат

Шагнал хүртсэн нийт багш, ажилтнууддаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.