Оюутны дотуур байр

4070

Дотуур байранд амьдрах хүсэлтэй оюутан

8-р сарын 20-25-ны дотор сургалтын албанд хүсэлт гаргана.


Бүртгүүлэхээр ирэхдээ:

  1. Сургуулиас байранд орохыг зөвшөөрсөн бичиг. / Зөвхөн квоттой сургуулиудын оюутанд хамаарна/
  2. Сургуулийн тодорхойлолт
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Эрүүл мэндийн бичиг / Үзлэг байранд явагдана /
  5. Цээж зураг 4 хувь
  6. Төлбөр төлсөн баримт

Жич: Бичиг баримтаа гүйцэд бүрдүүлсэн, байрнаас тодорхой заасан бэлтгэх зүйлсээ хангасан оюутнуудад өрөөний түлхүүрийг нь хүлээлгэж өгөхийг анхаарна уу!!!

Анхааруулах нь: Квоттой сургуулиас олгосон зөвшөөрлийн бичгээ авсаны дараагаар эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн тохиолдолд төлбөр төлөхийг анхаарна уу!!! Зөвшөөрлийн бичиггүй, эрүүл мэндийн үзлэгт оролгүй төлбөр төлсөн тохиолдолд хариуцлагыг бид хүлээхгүй болно.

“Оюутны Өргөө” цогцолборын захиргаа

“Оюутны өргөө” цогцолборын байранд орох оюутнуудын бэлтгэх зүйлс

  1. Төлбөр 100 % тушаах
  2. Эрүүл мэндийн үзлэгт орсон бичиг /Үзлэг байранд явагдана/
  3. Байранд орох гэрээ
  4. Зөвшөөрлийн бичиг /Квоттой сургуулиас/
  5. Дэлгэрэнгүй анкет бөглөнө
  6. Цээж зураг 4 хувь
  7. Индукци болон орос плитка /хятадын халуун тогоо хэрэглэхгүй /
  8. Орны бүтээлэг /оюутан тус бүр, зузаан бус гэгээлэг өнгөтэй байх /
  9. Гудас 80×190см /Хөнжил, цагаан хэрэглэл /
  10. Ванны хөшиг /өрөөгөөр /
  11. Цонхны хөшиг /өрөө бүр /
  12. Уртасгагчтай залгуур 1ш
  13. Оюутан бүр 1ш цэцэг авчрах
  14. Хүн бүр өрөөнд өмсөх болон усанд орох табчик
  15. 00-ийн бөглөө гаргагч -1, гал тогоо болон ванны угаалтуурын шүүгч – 2
  16. Тосгуур, шүүр /өрөө тус бүр 1/
  17. Хөлний гишгүүр /өрөө тус бүр 1/
  18. Хогийн сав /өрөө тус бүр Том хогийн сав 2 ш /
  19. Зориулалтын хогийн уут- 2ш /Оюутан тус бүр/
  20. Хувцасны өлгүүр /Хувцасны шүүгээнд хийх/
  21. Пери, Комет, Шил арчигч,Близна, шалны алчуур тус бүр 2ш

Жич: Байранд орох зөвшөөрөл бүхий оюутнууд эдгээр зүйлсийг 100 хувь бэлтгэснээр гэрээ хийж, өрөөний түлхүүрийг нь олгох болно. Нэг жилийн хугацаанд та бүхнийг тав тухтай, эрүүл, цэвэр орчинд амьдрахад чинь зориулж дээрх бэлтгэлийг хангуулж байгаа гэдгийг сануулъя.

Утас: 88100461 /Болормаа/

“Оюутны өргөө” цогцолборын дотоод журам

1. Дотуур байранд амьдарч байгаа оюутнууд байрны дарга, зохион байгуулагч багш, ажилтнуудын удирдлагад байж тэдэнтэй зөв боловсон харьцаж, дотоод журам, цагийн хуваарийг чандлан биелүүлнэ.
2. Эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгаж ариг гамтай, цэвэр үзэмжтэй хэрэглэн өвөл зуны амралтаар явахдаа байрны зохион байгуулагч багш нарт хүлээлгэн өгч тооцооны хуудсанд гарын үсэг зуруулна. /Эд аж ахуй, цахилгаан, сантехниктэй холбоотой асуудлыг жижүүрийн тусгай дэвтэрт бүртгүүлж эвдрэл гэмтлийг цаг тухайд нь засуулах /
3. Оройн 23:00 цагаас хойш гадагшаа гарах гаднаас хүн оруулахыг хориглоно. /Байрны ажилтнуудыг хэл амаар дормжлох, тавьсан шаардлагыг үл биелүүлэх зүй бусаар харьцсан тохиолдолд багш нарын хурлаар асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ /
4. Байрны зохион байгуулагч багшийн зөвшөөрөлгүйгээр өрөөнд гадны хүн хонуулахыг хатуу хориглоно. /Орон нутгаас ирсэн эцэг эхчүүд байранд хүүхэдтэйгээ хамт хонох хүсэлт гаргавал “Гэр бүл”-ийн төлбөртэй тусгай өрөөнд байрлуулна /
5. Гэрэл цахилгааныг унтрааж, галын аюулаас болгоомжлон халуун хүйтэн усыг хэмнэлтэй зарцуулж крантуудыг хааж байх.
6. Байр, өрөө тасалгаанд архи, тамхигүй орчныг бүрдүүлэхээс гадна гаднаас согтуу хүн оруулахыг хатуу хориглоно.
7. Хятадын халуун тогоо, шарах шүүгээ, хийн түлшээр ажилладаг плитка зэрэг цахилгаан хэрэгслүүдийг байранд ашиглахыг хатуу хориглоно.

8. Оршин суугч байранд танхайрч цонх тагтаар орж гарах хулгай хийх, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд байр эзэмших гэрээг цуцалж төлбөрийг буцаан олгохгүй. / Камерийн бичлэг өдөр бүрээр хянагдаж бичигддэг болно/
9. Хог хаягдлаа жижүүрийн бүртгэлийн дэвтэрт заавал бүртгүүлж зориулалтын цэгт хаяна. /Багш бүртгэлийн дэвтэрт хяналт тавьж сар бүр тооцож, дутагдлыг зурагт самбараар сурталчилна /
10. Нийтийн эзэмшлийн талбай, эд аж ахуйг өөриймсөг эзэмшиж, ариун цэврийг чандлан сахина. / Өрөө бүр гал тогоо болон ариун цэврийн өрөө цэвэрлэх жижүүрийн хуваарь гаргаж мөрдөх. Ариун цэврийн шалгалтаар хангалтгүй дүн авсан тохиолдолд 2 удаа сануулах хуудас өгч дутагдал дахин давтагдвал гэрээг шууд цуцлана /
11. Оюутны байрны хөлсийг орсон өдрөөсөө тооцон мөнгийг нь банкинд тушааж, баримтыг зохион байгуулагч багшид өгнө.
12. Оюутнууд хичээлд явах гадуур гарахдаа өрөөний түлхүүрийг заавал жижүүрт үлдээнэ./ түлхүүр үлдээгээгүй явсаны улмаас учирсан хохирлыг тухайн буруутай оюутан 100 хувь хариуцаж барагдуулна. Үүнд ус алдах, гал түймэр гарах г.м /
13. Угаалтуур ариун цэврийн өрөөг цэвэрхэн байлгаж, сантехникийн эд ангийг бөглөрч гэмтэхээс болгоомжлон хүн бүр өөртөө хяналт тавьж, хог хаягдлыг зориулалтын уутанд хийж төвлөрсөн цэгт хаях.
14. Байрны оюутны зөвлөлийн ажилд идэвхитэй оролцож өрөө, байрандаа сар бүр цэвэрлэгээ хийж хэвших./ Идэвхитэн оюутнуудын зохион байгуулсан үйл ажиллагаанд хүндэтгэн оролцож хэвших /
15. Өрөөнд гаднаас илүү тавилга, (хөлдөөгч, зурагт, угаалгын машин г.м) тоног төхөөрөмж тавих, байрлуулах, өрөөний хананд элдэв зүйл зурж бичих, хадах цоолохыг хориглоно.
16. Бусдын нэр ашиглан байранд орсон тохиолдолд байрнаас гаргаж төлбөрийг буцааж олгохгүй. / Гаднаас зөвшөөрөлгүй хүн оруулсан тохиолдолд уг оюутны гэрээг шууд цуцлана/
17. Байрны оюутны зөвлөл соёл хүмүүжил, урлаг спортын арга хэмжээг төлөвлөгөөний дагуу явуулж байрны журмын хэрэгжилтийг хангуулж хяналт тавьж ажиллах.
18. Байрны дотоод журмыг зөрчсөн тохиолдолд байрны зөвлөл, зохион байгуулагч нар хэлэлцэж, сануулах оршин суух гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авна.
19. Бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах тэжээвэр амьтан, тэсэрч дэлбэрэх аюултай химийн бодис оруулахыг хатуу хориглоно.



Бүртгүүлэхээр ирэхдээ:

  1. Сургуулиас байранд орохыг зөвшөөрсөн бичиг / Сургуулийн тодорхойлолт /
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Цээж зураг 2 хувь
  4. Төлбөр төлсөн баримт

Жич: Бичиг баримтаа гүйцэд бүрдүүлсэн, байрнаас тодорхой заасан бэлтгэх зүйлсээ хангасан оюутнуудад өрөөний түлхүүрийг нь хүлээлгэж өгөхийг анхаарна уу!!!

Байранд орох оюутнуудын бэлтгэх зүйлс

  1. Төлбөр 100 % тушаах
  2. Байранд орох гэрээ
  3. Зөвшөөрлийн бичиг
  4. Цээж зураг 2 хувь
  5. Бусад хувийн бэлтгэлээ хангах

Хаяг: БЗД, Кино Үйлдвэр, 5-р хороо

Утас: 91194217 /Сарантуяа/