Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш нар “БИЧИГ, ҮСЭГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭГЧ” шагнал хүртлээ

173

Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын тушаалаар Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор, доктор Э.Мөнх-Учрал, ахлах багш, доктор М.Жавхлан нарт “Бичиг, үсэг түгээн дэлгэрүүлэгч” шагналыг олгов. Дэд профессор, доктор Э.Мөнх-Учрал нь “Монгол хүний нэрийн толь”, “Монгол бичгийн журамласан толь” зэрэг бүтээлд зохиогчоор оролцож, цахим хэл шинжлэл, монгол бичгийн хичээлийг оюутан суралцагч, олон нийтэд заан сургах, түгээн дэлгэрүүлэх ажилд идэвх санаачилгатай ажилладаг багш юм.

Ахлах багш, доктор М.Жавхлан нь “Монгол хүний нэрийн толь”, “Монгол бичгийн журамласан толь” зэрэг бүтээлд зохиогчоор оролцож, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх монгол бичгийн “Хос уянга” нэгдлийг үүсгэн байгуулж, монгол бичгийн хичээлийг оюутан суралцагч, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажилд идэвх санаачилгатай оролцдог багш юм.

Дэд профессор, доктор Э.Мөнх-Учрал, Ахлах багш, доктор М.Жавхлан нарынхаа цаашдын сургалт, судалгааны ажилд их амжилтыг хүсэн ерөөе.