Н.ИЧИННОРОВЫН “Ж.ПҮРЭВИЙН «ЗҮРХНИЙ ХИЛЭН» РОМАНЫ СУДАЛГАА” СЭДЭВТ ДИССЕРТАЦИЙН УРЬДЧИЛСАН ХАМГААЛАЛТ БОЛНО

301

МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Монгол хэл, уран зохиолын тэнхимийн докторант Н.Ичинноров нь доктор (Ph.D), профессор Ч.Дагвадорж, доктор (Ph.D), дэд профессор А.Мөнх-Оргил багшийн удирдлаган дор “Ж.Пүрэвийн «Зүрхний хилэн» романы судалгаа” сэдэвт Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон диссертацийг 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 14:00 цагт Эрдмийн зөвлөлийн А-302 тоот танхимд Утга зохиолоор докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн урьдчилсан хамгаалалтад хэлэлцүүлнэ.

Урьдчилсан хамгаалалтад орох докторант өөрийн судалгааны бүтээл, гадаад дотоодод хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээлийг дэлгэн тавьсан байгаа тул та бүхэн 324 тоот өрөөнд очиж танилцаж болно.

МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТЫН АЛБА