Н.ИЧИННОРОВЫН “Ж.ПҮРЭВИЙН «ЗҮРХНИЙ ХИЛЭН» РОМАНЫ СУДАЛГАА” СЭДЭВТ ДИССЕРТАЦИЙН ЖИНХЭНЭ ХАМГААЛАЛТ БОЛНО

147

МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Монгол хэл, уран зохиолын тэнхимийн докторант Н.Ичинноров нь доктор (Ph.D), профессор Ч.Дагвадорж, доктор (Ph.D), дэд профессор А.Мөнх-Оргил багшийн удирдлаган дор “Ж.Пүрэвийн «Зүрхний хилэн» романы судалгаа” сэдэвт Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон диссертацийг 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 13:00 цагт Эрдмийн зөвлөлийн А-302 тоот танхимд Утга зохиолоор докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн жинхэнэ хамгаалалтад хэлэлцүүлнэ. Жинхэнэ хамгаалалтад орох докторант өөрийн судалгааны бүтээл, гадаад дотоодод хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээлийг дэлгэн тавьсан байгаа тул та бүхэн 324 тоот өрөөнд очиж танилцаж болно.