МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд урьж байна

148

Монгол Улсын Их Сургуулийн 2022-2023 оны хичээлийн жил, 78 дахь удаагийн эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 09:00-17:30 цагийн хооронд “Соёлын төв өргөө”-нд зохион байгуулагдана.

МУИС-ийн Ректорын 1946 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 84 дүгээр тушаалаар анхны төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулснаас хойш өдгөө 100,000 гаруй суралцагч төгсөөд байна. Энэ хичээлийн жилд 78 дахь удаагийн эрдмийн баяраар 2100 гаруй суралцагч төгсөнө.

Монгол Улсын Их Сургуулиар овоглосон нийт төгсөгчид, эрдэмтэн багш, хүндэт эцэг эхчүүд та бүхэнд эрдмийн баярын мэнд хүргэе!

ЭРДМИЙН БАЯРЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ