“МУИС-ТАЙ ТАНИЛЦЪЯ” өдөрлөгт урьж байна

255

МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутан элсүүлэх журам таниулах ажлын хүрээнд МУИС-ийн оюутан, суралцагчийн соёл, МУИС-ийн элсэлтийн журам, сургалтын орчин, оюутныг дэмжих үйлчилгээ, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөмж, зөвлөгөөг олон нийтэд танилцуулах “МУИС-ТАЙ ТАНИЛЦЪЯ” өдөрлөгт урьж байна. 

Өдөрлөг зохион байгуулах хугацаа: 2023 оны 06 дугаар сарын 8-10-ны өдрийн 09:00-17:00 цагт 

Тус өдөрлөгт: 

  • МУИС-ийн танилцуулга, элсэлтийн мэдээлэл 
  • МУИС-ийн музей,  
  • Номын сан, судалгааны лаборатори 
  • Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох лекц, зөвлөх үйлчилгээ 
  • МУИС-ийн оюутны клубийн танилцуулга 
  • Багш, оюутны хөгжлийн төвийн танилцуулга 
  • Бүрэлдэхүүн/ салбар сургууль, тэнхимийн хөтөлбөрүүдийн танилцуулга 
  • Оюутны хөгжлийн дэмжих үйлчилгээний танилцуулга 
  • Сургалтын үйл ажиллагааны танилцуулга

зэрэг мэдээлэл танилцуулга хийгдэнэ. 

Оюутны хөгжлийн төв