МУИС-ийн 78 дахь удаагийн Эрдмийн баяр боллоо

266

Монгол Улсын Их Сургууль 2022-2023 оны хичээлийн жилийн 78 дахь удаагийн эрдмийн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Ийнхүү МУИС-иар овоглох Монгол орныхоо хөгжлийг түүчээлэх, 2400 гаруй суралцагч их сургуулиа төгслөө. Тухайлбал, 2022-2023 оны хичээлийн жилд МУИС-ийг докторын зэрэгтэй 15, магистрын зэрэгтэй 689, бакалаврын зэрэгтэй 1715, нийт 2419 суралцагч төгслөө. Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нийт гурван ээлжээр зохион байгуулсан юм. Нийт төгсөгчдөд МУИС-ийн захирал, МУИС-ийн эрдэмтэн багш, удирдах зөвлөл, эрдмийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүд, захиргааны зөвлөлийн гишүүд диплом энгэрийн тэмдэг гардууллаа.